ДЭМБ: Халдвар хяналтаас гарч болзошгүйг харуулж байна

2020 оны 04 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын мэдээллийг 2020 оны дөрөвдүгээр сарын 04-ний өдрийн 11:00 цагийн байдлаар мэдээллийг өглөө.


ДЭМБ-ын мэдээлэл

2020 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 976249 тохиолдол, 50489 нас баралт ДЭМБ-д мэдээлэгдсэн. Европ, Хойд Америк цар тахлын голомт боллоо. Хамгийн их өвчлөлтэй оронд АНУ, Итали, Испани, Герман, Франц орж байна. Сүүлийн 24 цагт АНУ-д 12 хувь, Италид 4 хувь,  Испани, Герман, Франц улсад 8 хувиар нэмэгдлээ.

ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэлэхдээ “ковид-19”-тэй холбоотой асар их мэдээлэл байгаа боловч хариу арга хэмжээний мэдээллийг нэгтгэж дүгнэсэн улс орон европын бүсэд байхгүй байна гэж тэмдэглэсэн. Иймд дөрөвдүгээр сарын 2-нд ДЭМБ-ын Европын бүсээс улс орнуудад төлөвлөлтөд суурилсан шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийг нэгтгэсэн “Ковид-19, эрүүл мэндийн тогтолцооны хяналт” нэртэй мэдээллийн платформыг нээсэн. Энэ мэдээллийн санг цар тахлын үе шат бүрд шинэчлэн бодлого шийдвэр гаргахад дэмжлэг болгож, тогтмол шинэчлэн боловсруулж байх юм.

Номхон далайн баруун бүсийн орнуудын хувьд Хятад улсад гурван сард 1500 иргэнээ үүргийн онгоцоор эх орондоо авчирсан. Зөвхөн Англи улсад 220 мянган хятад оюутан сурдаг. Үүнээс 15 мянга нь 10 жилийн хүүхдүүд байгаагаас 180 мянгыг нь өчигдөр авчирсан байна. Эдгээр арга хэмжээ нь хилийн хяналт шалгалт болон тусгаарлах байрны ачааллыг нэмэгдүүлж байна.

Филиппины нийслэл Манила хотод халдвар нэмэгдсээр байгаа. 70 хувь нь халдвар тархсан зам нь тодорхойгүй байгаа нь халдвар хяналтаас гарч болзошгүйг харуулж байна. Эрүүл мэндийн ажилтан мөн халдварт өртөж байна. 71 эрүүл мэндийн ажилтан халдвар авч, 7 нас баралт бүртгэгдсэн. Эрүүл мэндийн ажилтнууд тусгаарлалтад орсноос болж хүний нөөцийн хомсдолд орж, эмнэлгүүдийн ачаалал ихэссэн. Эмнэлгүүдэд хувийн хамгаалах хэрэгсэл болон амьсгалын аппаратын дутагдалтай байна.

ШУУД ҮЗЭХ
 

 

Top