Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийж байна. Өнөөдрийн хурлыг өргөтгөсөн байдлаар хийж буй аж.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески өнөөдрийн хуралд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан коронавирусний эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж үзүүлж буйг би өнөөдөр энд зарлаж байна” гэлээ.
НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөл уг тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулах талаар хэлэхдээ "Хүүхэд, жирэмсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулж тусгайлан мэдээлэл бэлтгэж хүргэнэ. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үнэн зөв мэдээлэл бэлтгэх, уг өвчнөөс хамааран гэр бүлийн харилцаанд тулгамдаж буй асуудал, сэтгэл зүйн асуудлыг хэрхэн даван туулах чиглэлд анхаарсан үйл ажиллагаанууд явуулна" гэв.
Сэтгэгдэл ( 7 )
За АНУ 3,3 тэрбумыг өгнө гэлээ, Орос, Хятад хоер хэдийг өгөх гэж байна даа, хоосонгүй л баймаар юм
Zevuun Amerikaas tuslamj avdag ni mash buruu zuiliig hiij baina .Amerik bol ergeed Delhiid hamgiin hogiin oron shuu dee .daldagnasan Jenko Amerik yavj daldagnasnaas l bolloo .tuslamjiinhaa hariug hatuu nehne dee huvhai Yankuud .Oros bol tusalj chaddag ogch chaddag hiij cgaddag oron..
Хятадууд шиг 1 долоо хоногт эмнэлэг босгож чадахгүй юмаа гэхэд 1 жилд багтаадаг баймаар байна. Тендерийн компани нь хулхидсаар ашиглалтанд ордоггүй олон балгас байна шүү. Монгол улсаа гэсэн сэтгэлтэй, хариуцлагатай баймаар байна.
Одоо байгаа эмнэлэг нь хуучин, хүчин чадал муутай байна. Орчин үеийн багаж, тоног төхөөрөмжтэй шинэ эмнэлэг хэрэгтэй бишүү.
Ичихгүй иднэ дээ. Мөнгө өгөхийн оронд тоног төхөөрөмж өгвөл зүгээр дээ. Манай дээдсүүд хэцүү дээ
AVILGACHID YAGAAD HUNII BICHSENIIG GARGAHGUI BNA AA.
YDARSANUUDDAA BODITOOR TUSLAARAI.UURSDUU BITGII TCAVCHAARAI.HYNALT BAGA GELTGUI SHILEN BGAARAI.