ЭМЯ: Коронавирусний улмаас эмч, ажилчид олноороо эрсдэж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Эрүүл мэндийн яамнаас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийлээ.

Өнөөдрийн байдлаар дэлхийн 194 оронд уг  өвчлөл бүртгэгдээд байгааг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэллээ. Коронавирусний улмаас эрүүл мэндийн байгууллагын эмч, ажилчид олноороо эрсдэж байна. Тиймээс манай улсын Эрүүл мэндийн сайд  эмнэлгийн ажилчдыг  халдвараас, эрсдэлээс сэргийлэх албан даалгавар гаргажээ.

ДЭМБ-ын ажилтан дэлхийн улс орнуудын нөхцөл байдлыг мэдээллийг өглөө.

ИБУИНВУ-д халдварын тархалт нэмэгдэж 6000 даваад байна. Тус улсын Ерөнхий сайд Борис Жонсон ард иргэддээ хандан мэдээлэл хийхдээ улс орны эрүүл мэндийн тогтолцооноос үл хамааран дэлхийн улс орнуудад амьсгалын аппарат, эрчимт эмчилгээний хэрэгсэл дутагдалтай байгааг онцолсон байна. Түүнчлэн халдварын тархалтаас сэргийлэхийн тулд аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөжээ.

АНУ-д сүүлийн 24 цагийн дотор 100 гаруй хүн нас баржээ. Халдвар авсан хүний тоо 43 мянга болжээ. Бусад улс орнуудын адилаар хувийн хамгаалах хэрэгслийн хомсдол АНУ-д үүсэж байна. Ийм нөхцөл байдалд нэн хэрэгцээт зүйлсийг нөөцөлж байгаа хүмүүст хариуцлага тооцох шийдвэрт Д.Трамп гарын үсэг зуржээ. Тус улсын зарим мужид даавуун маск оёж хэрэглэхийг зөвшөөрчээ.

Хурал цуглааныг аль болох цахимаар хийж, хүмүүсийн бөөгнөрөл  үүсгэхгүй байхыг зөвлөж байна. Мөн тус улсын Дээд шүүх хэрэг маргаан шийдвэрлэхээ хоёр долоо хоногоор хойшлуулжээ.

Африк тивд халдварын тархалт нэмэгдсээр байна. Нэлээн олон оронд хөл хорио тогтоожээ.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баатархүү(202.9.40.176) 2020 оны 03 сарын 25

Гаднаас тусгай үүргийн онгоцоор вирус оруулж ирэхээ болчих оо. Улс орныхоо чадлыг мэдэл дээ\nЭнхтүвшин юу гэнэв Онгоц явуулна гэсэн үү. Өвчин орж ирээд тархвал хариуцлаыг нь тэр хүлээх юм уу

0  |  0
Top