Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 иргэн тусгаарлагдан, хяналтад байна

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.24/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.  ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл хийлээ. 


Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 19-нд Стамбул-Улаанбаатарын чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс 22 хүний шинжилгээниы хариу СӨРӨГ гарсан. Өмнө нь 24 хүнийг сонгож, шинжилгээ хийсэн хариу СӨРӨГ гарсан гэж мэдээлж байсан. Нийт Стамбул-Улаанбаатарын онгоцоор ирсэн 46 хүнээс шинжилгээ хийсэн байна. Үлдсэн 200 гаруй хүнээс өнөөдрөөс сорьц авч, үргэлжлүүлэн шинжилгээ хийнэ. 

Орхон аймагт тусгаарлагдсан зургаан хүнээс шинэ коронавирусний халдвар илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 289 хүн тусгаарлагдан, хяналтад байна. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн зорчигчдоос Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг, нийт гурван сэжигтэй тохиолдол тусгаарлагдан, ажиглалтад тандалт хийж байна" гэв. 

Top