КОВИД-19 | Испани улс НАТО-с тусламж хүслээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

 

Испанийн Батлан хамгаалах яам “Ковид-19” буюу шинэ төрлийн коронавирустэй тэмцэхэд Умард Атлантын цэргийн эвсэл /НАТО/-ээс тусламж хүссэн байна.

Дээрх хүсэлтээ НАТО-н Евро-Атлантын гамшгаас хамгаалах төвд хандаж гаргасан бөгөөд 1.5 сая мэс заслын маск, 500 мянган ширхэг түргэн оношлуур, 450 мянган ширхэг хамгаалалтын хувцас хэрэглэл, 500 мянган ширхэг хүчил төрөгчийн төхөөрөмж зэргийг хүсжээ.

НАТО-н зүгээс Испанийн Батлан хамгаалах яам ард иргэдээ хамгаалах чин хүсэлтэй байгааг ойлгож байгаагийн дээр хэзээд туслахад бэлэн байгаагаа мөн хариу мэдэгдсэн байна.

Испани улс нь Европ тивд цар тахлын тархалтаараа Италийн ард бичигдэж эхэлсэнтэй холбоотой юм. Тус улсад нийт халдвар авагсдын 13.6 хувийг эмч, эмнэлгийн ажилтнууд эзэлж байгаа нь цар тахлын хэмжээг өргөжүүлэхэд ихээхэн нөлөөлж байгааг тус улсын Эрүүл мэндийн яам онцолсон байна.

Одоогийн байдлаар Испани улсад 39.8 мянган хүн коронавирусний халдвар авч, 2808 хүн вирусний улмаас амиа алдаад байна. Харин эдгэрсэн хүмүүсийн тоо 3700-г давжээ.

Эх сурвалж: CNN

Top