ЭМЯ: Францад монгол эмэгтэй халдвар авсан гэх мэдээлэл ирээгүй

З.Тэмлүүн | Zindaa.mn
2020 оны 03 сарын 25

Францын далайн эргийн тосгонд монгол эмэгтэй коронавирусний халдвар авсан байж болзошгүйгээр Бордо хотод хүргэгдэн ирж тусгаарлагдсан тухай сошиал сүлжээнд хүмүүс мэдээлэл нийтэлжээ. Тухайн эмэгтэйг вирустай гэж оншлогдон, тэндээ эмчлүүлээд дөрөв хонож байгаа гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тарсан юм. 

Тэгвэл эл мэдээллийг Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-наас үгүйсгэж, "Албан ёсоор ийм мэдээлэл ирээгүй, бүртгэгдээгүй" гэсэн хариулт өглөө. 

Түүнчлэн, олон нийтийн сүлжээнд тарсан худал мэдээлэлд итгэхгүй, ийм мэдээлэл түгээхгүй байхыг ЭМЯ-наас анхаарууллаа. 

 

 

Top