Эрүүл мэндийн яамнаас коронавирусний халдвар, тархалттай холбоотой шинэ мэдээлэл хүргэж байна.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариу болон биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "2020 оны гуравдугаар сарын 23-нд нийслэлийн зургаан дүүргийн эмнэлгээс түүврийн аргаар 28 хүнээс шинжилгээ хийхэд шинэ коронавирус илрээгүй. 2020 оны гуравдугаар сарын 23-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэдээс Сэлэнгэ аймагт хоёр, Орхон аймагт нэг иргэн тусгаарлагдсан. Тухайн гурван иргэнээс шинэ коронавирус илрээгүй. Тусгай үүргийн онгоцоор ирсэн хүмүүсээс давтан шинжилгээ авч байна.
ХӨСҮТ-ийн тусгаарлалтаас гарч байгаа иргэдийн биеийн байдлаас хамаарч гаргаж байгаа. 14 хоног тусгаарлалтад байсан иргэд өөрийгөө 14 хоног хянах үүрэгтэй" гэв.
БИЧЛЭГ ҮЗЭХ