Шинэ коронавирусын тархалт дэлхий даяар хурдацтай нэмэгдэж буйн улмаас улс орнууд xилээ хааж, олон улсын нислэгүүд цуцлагдаж байна.
Энэхүү нөхцөл байдлын улмаас Шенгений визийн хугацаа нь дуусч буй Монгол Улсын иргэд Европын холбооны гишүүн улсуудын холбогдох эрх бүхий байгууллагад хандан визээ үнэ төлбөргүй сунгуулах боломжтой боллоо.
(Европын Парламентын Визийн тухай хуулийн 33.1 дэх заалтад давагдашгүй хүчин зүйл /force majeure/-ийн үед богино хугацааны визийг үнэгүй сунгана гэж заажээ.)
Ингэхдээ
Тухайн улсын эрх бүхий байгууллага виз сунгуулах хүсэлт тус бүрийг судалж, виз сунгах зөвшөөрөл олгоно.
Шенгений виз сунгах эрх бүхий байгууллагуудын мэдээллийг доорх холбоосоор үзнэ үү!
Сэтгэгдэл ( 0 )