Сүүлийн үед БНХАУ-ын хэмжээнд COVID-19 халдварын тохиолдол гадаадаас ирж буй иргэдээс илэрч байгаатай холбоотойгоор гуравдугаар сарын 23-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Бээжин хотод буух олон улсын нислэгийг орон нутгийн 12 нисэх буудалд хуваарилан буулгаж, зорчигчдыг шалган нэвтрүүлэх горимыг мөрдөж эхлээд байгаа билээ.
Шанхай хотын Хунчяо олон улсын нисэх онгоцны буудал олон улс, Хонконг, Макао, Тайваний нислэгүүдийг хүлээн авахыг түр зогсоож, зөвхөн Шанхай хотын Пудун нисэх буудалд гуравдугаар сарын 25-ны өдрийн 00:00 цагаас эхлэн олон улс, Хонконг, Макао, Тайваний нислэгийг хүлээн авахаар болсон байна.
Шанхай хотын өвчний урьдчилан сэргийлэх, хянах удирдлагын хэсэг БНСУ, Филиппин, Иран, Итали, Франц, Испани, ХБНГУ, АНУ, Их Британи, Швейцарь, Швед, Бельги, Дани, Австри, Нидерланд, Норвеги, Австрали, Малайз, Грек, Чех, Финланд, Катар, Канад, Саудын Араб зэрэг 24 улсыг өвчний голомтот улсын жагсаалтад оруулж, гуравдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн эдгээр улсад сүүлийн 14 хоногт зорчсон түүхтэй дотоод, гадаадын иргэдийг гэр нь эсвэл нэгдсэн тусгаарлалтад оруулж эрүүл мэндийн ажиглалт хийхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам
Сэтгэгдэл ( 0 )