Монгол Улс Хонконгт Консулын газартай боллоо

Автор | Zindaa.mn
2011 оны 06 сарын 14

Монгол улсын 26 дахь Ерөнхий сайд  С.Батболд БНХАУ-д айлчлал хийж байгаа билээ. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Хонконгт Консулын газар, “МИАТ”-ийн Төлөөлөгчийн газрын нээлтэд оролцлоо. Манай улс Хонконгийн 126 дахь найрсаг харилцаат Консулын газар болж байгаа бөгөөд энэ нь манай улсын хувьд Зүүн өмнөд Азийн санхүү эдийн засгийн сонирхлыг өөртөө татах эерэг талтай юм. Тодруулбал Хонконгийн хөрөнгийн биржтэй Монголын хэд хэдэн компани хамтран ажилладаг. Цаашид  хамтран ажилладаг байгууллагын тоог нэмэхийн зэрэгцээ Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллахад түлхэц өгөх гэнэ.

Хонконг дахь Консулын газрын ерөнхий консулаар Я.Ариунболд ажиллаж  байгаа юм байна. Манай улсын консул, “МИАТ”-ийн Төлөөлөгчийн газартай хамтран гурван өрөө түрээслэн үйл ажиллагаагаа явуулж эхэллээ.

Хонконг дахь Консулын газар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд голлон анхаарч ажиллах юм байна. Үүний зэрэгцээ хоёр улсын харилцааг бэхжүүлэх, түүнд түшсэн боловсрол, соёл зэрэг бусад бүх хамтын ажиллагааг өргөжүүлэхийн төлөө консулын газар  анхаарч ажиллах юм байна.

Дашрамд дурдахад, Ази номхон далайн бүсийн төдийгүй дэлхийн санхүүгийн төв болсон Хонконг 126 арлаас бүрддэг юм байна.

А.Баярмаа

Zindaa.mn Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top