БНХАУ-ын Тусгай захиргааны бүс Хонконгийн Хууль зүйн яамнаас тусгаарлалт, хөл хорионд орохоос зайлсхийх зорилгоор овог нэр, гэрийн хаяг болон холбогдох мэдээллээ худал мэдүүлсэн эрэгтэйг цагдан хорихоор болсон тухай мэдээллээ
Түүнийг гурван сар шоронд хорихоор болсон байна. Ял шийтгүүлсэн 31 настай эрэгтэй гуравдугаар сарын 08-ны өдөр Шенженээс Хонконгод иржээ.
Түүнийг 14 хоног эмчийн хяналтад тусгаарласны дараа гэрт нь 21 хоног тусгаарлах зорилгоор холбогдох мэдээллийг авахад ийнхүү санаатайгаар худал мэдүүлжээ.
Улмаар өнгөрсөн долоо хоногт түүнийг олж тогтоон, мэдүүлэг авч, өнөөдөр шүүх хурал нь болсон ба түүнд гурван сар шоронд хорих шийтгэл оноосон байна.
Одоогоор Хонконгод коронавирусээр 541 хүн оношлогдож, дөрвөн хүн нас баржээ.
Эх сурвалж: CNN