КОВИД-19 | Лос Анжелес хотын орон гэргүй хүмүүст халдвар тархаж эхэллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 31

АНУ-ын Лос Анжелес хотын тэнэмэл, орон гэргүй иргэдэд вирус тархаж эхэлсэн талаар Үндэсний эрүүл мэндийн газрын дарга Барбара Феррер мэдэгдлээ.

Түүнээс гадна орон гэргүй иргэдийг түр орогнуулах газарт ч вирусний хэд, хэдэн тохиолдол бүртгэгдсэн байна.

Өнгөрсөн онд Лос Анжелес хотод 60 мянга орчим хүн орон гэргүй болсон нь өмнөх оныхоос 12 хувиар өссөн үзүүлэлт аж.

Одоогоор орон гэргүй хүмүүст ямар арга хэмжээ авах, тархалтыг хэрхэн зогсоох талаар нэгдсэн бодлогоо тодорхойлоогүй ч Үндэсний аюулаас хамгаалах газар болон Тагнуулын ерөнхий газарт тайлан хүргэжээ.

Лос Анжелес хотод ганц шөнийн дотор долоон хүн нас барж, 342 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Одоогоор тус хотод коронавирусээр оношлогдсон 2474 хүн байна.

Эх сурвалж: CNN

Top