Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Туркийн Истанбул хот, Энэтхэг улс руу тусгай үүргийн онгоц нисгэж, харин ОХУ-ын Улаан-Үд, Эрхүү хотуудаас Алтанбулаг боомтоор иргэдээ татан авахаар болсон.
Улмаар Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотоос 170 иргэнээ авчрах тусгай үүргийн онгоц өчигдөр 09.35 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд яг одоо Улаанбаатар хотод газардаж байна.
Тус нислэгээр ирж буй 170 иргэн болон нислэгийн багийнхныг онцгой комиссын журам, чиглэлийн дагуу тусгаарлаж, эрүүл мэндийн үзлэгт хамруулах юм.
Сэтгэгдэл ( 0 )