Нам, эвслүүдийн Бага хурлын хуралдаанууд болж өнгөрсөн бямба гарагт багтан нэр дэвшигчдээ зарлаад байгаа билээ. Харин өнөөдрөөр нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах хуулийн хугацаа дуусгавар болж байна. Сонгуулийн ерөнхий хорооноос 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлын талаар мэдээлсэн байна.
Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлж буйгаар өчигдрийн байдлаар нийт 56 бие даан нэр дэвшигч хуульд заасан баримт бичгээ хүлээлгэн өгчээ. Хуульд зааснаар сонгуульд оролцохоор бүртгэгдсэн нам, эвслүүд тавдугаар сарын 20, 21-ний өдрүүдэд нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүлэх ёстой юм. Нэр дэвшигчдийн баримт бичгийг хүлээн авах ажлыг “КОВИД-19” вирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмжийн дагуу зохион байгуулж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )