Хүчилтөрөгчийн аппарат өндөр үнээр худалдаж авсан Боливын сайд баривчлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

 

Боливын Эрүүл мэндийн сайд Марсело Навахас 170 ширхэг хүчилтөрөгчийн төхөөрөмжийг өндөр үнээр худалдан авсан хэргээр баривчлагджээ.

Түүнийг Боливын тусгай хүчний авлига, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн шуурхай ажиллагаагаар баривчилсан байна.

Боливын Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч Жианин Аньезийн хэлснээр Интер-Америкийн хөгжлийн банкны хоёр сая ам.долларын тусламжаар Испанийн компаниас дээрх аппаратыг нийлүүлсэн гэж мэдэгдсэн юм.

Дээрх хүчилтөрөгчийн аппаратыг худалдан авахад чухам ямар асуудал үүссэнийг нарийн тогтоохоор 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан байна.

Эх сурвалж: CNN

Top