Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр африк тив даяар халдварын тохиолдол 100 мянгад хүрсэн тухай мэдээллээ.
“Африк халдварын тохиолдол алгуур өсөж байна. Цаашид халдварын тохиолдол болон түүнээс шалтгаалсан эндэгдэл улам нэмэгдэх болно. Бид африк тивд нөхцөл байдал хүндэрвэл ямар арга хэмжээ авах тухай эртнээс төлөвлөх ёстой” гэж ДЭМБ-ын Африк тив хариуцсан захирал Мацхидисо Моети ярьжээ.
Африк тивд коронавирусээс шалтгаалж 3100 хүн эндээд байна. Тус тивээс Өмнөд Африк улс 20.1 мянган тохиолдлоор тэргүүлж байгаа бол Египет улс 15.7 мянга, Алжир улс 7.9 мянган тохиолдлоор удаалж байна.
Эх сурвалж: CNN