Энэтхэгийн Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны мэдээллээр тус улсад өнгөрсөн 24 цагийн дотор 6600 хүн вирусээр халдварлажээ.
Энэ нь тус улсад коронавируст халдвар тархаж эхэлснээс хойш хамгийн өндөр үзүүлэлт аж.
Энэтхэг тэр дундаа тус улсын баруун хэсгийн Махараштра хотод халдварын тархалт хамгийн өндөр байгаа юм. Тус мужид 44.5 мянган тохиолдол бүртгэгдэж, 1.5 мянган хүн энджээ.
Тус улсын засаг захиргаа ирэх долоо хоногоос хөл хорионы дэглэмээ сулруулж, зарим бизнесүүдийг эхлүүлэх юм.
Жонс Хопкинсийн их сургуулийн дата мэдээлэлд дурдсанаар Энэтхэг улсад одоогийн байдлаар нийт 125.1 мянган тохиолдол бүртгэгдэж, 3.7 мянган хүн энджээ.
Эх сурвалж: CNN