БНХАУ-ын CanSinoBIO үйлдвэрт хийж буй “Ad5-nCoV” вакцины туршилтад эерэг үр дүн гарсан тухай “The Lancet” эрүүл мэндийн сэтгүүлд нийтэлжээ.
Тухайлбал уг вакцины туршилтад хамрагдсан хүмүүсийн 108-д нь вирусний эсрэг дархлаа тогтож эхэлсэн байна.
Вакцины туршилтад БНХАУ-ын Ухань хотын 18-60 насны 200 гаруй хүн хамрагджээ.
Хамрагдсан хүмүүст их, бага, дунд хэмжээний янз бүрийн тунгаар вакциныг тарьжээ.
Вакцин хөгжүүлж буй компанийн мэдээллээр хэрэв эерэг үр дүн гарсаар байх юм бол ирэх намар гэхэд вакцинжуулалтад хамруулж эхлэх аж.
Эх сурвалж: BBC