КОВИД-19 халдвар авсан өвчтөнүүд шинж тэмдэг илэрснээс хойш 11 хоногийн дараа халдвар тараах чадваргүй болдгийг эрдэмтэд тогтоожээ.
“The Straits Times” сонинд мэдээлснээр, эрдэмтэд энэ хугацааны дараа шинжилгээ нь эерэг гарсан өвчтөнүүд халдвар тээхээ больдог гэж Сингапурын эрдэмтэд үзэж байна. Учир нь энэ хугацаанд коронавирусний геномын хэсгүүд үхдэг гэж тэд тайлбарлажээ. Тиймээс шинжээчид эрх баригчдад эмнэлгээс гаргах нөхцөлийн эргэн харахыг зөвлөж байна. Сингапурт хоёр дахь шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд өвчтөнүүдийг эмнэлгээс гаргадаг байна. Гэхдээ 11 хоногийн энэ дүрэм дархлаа султай хүмүүст хамаарахгүй болохыг эрдэмтэд анхааруулжээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, дэлхий дахинд 5247362 хүн халдвар авснаас 343505 хүн нас барж, 2066581 өвчтөн эдгэрээд байна. АНУ-д 1618471 /нас барсан 96875/, ОХУ-д 335882 /нас барсан 3388/, Бразилд 330890 /нас барсан 21048/, Их Британид 258504 /нас барсан 36757/, Испанид 235290 /нас барсан 28678/, Италид 229327 /нас барсан 32735/, Францад 182018 /нас барсан 28218/, Германд 179945 /нас барсан 8261/ тохиолдол тус тус бүртгэгдээд байна.
Сэтгэгдэл ( 0 )