Перугийн хотын захирагч цагдаа нараас авсанд орж нуугджээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 24

Перугийн Тантара хотын захирагч Хайме Роналдо Урбина Торрес авсанд орж нуугдсан хэрэг гарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, коронавирусний цар тахлын улмаас тус улсад тогтоосон хорио цээрийн дэглэмийг үйл ойшоож ханддаг тэрбээр хөл хориог үл харгалзан гэртээ үдэшлэг зохиож, олон тооны зочид урьжээ. Үдэшлэгийн ид үед цагдаа нар ирж, согтуу зочдыг саатуулсан байна. Энэ үер гэрийн эзэн нээлттэй авсанд орж, үхсэн мэт дүр үзүүлж, нуугдахыг оролджээ. Гэхдээ хууль хүчнийхэн “талийгаачийг” амьсгалахад нь амны хаалт нь хөдөлж байхыг нь анзаарч, түүнийг саатуулсан байна. Хотын захирагчийн гэрт ямар учраас авс байсан нь тодорхойгүй байна.

Хотын захирагч олны өмнө амны хаалтгүй үе үе үзэгддэг бөгөөд түүний хүрээнийхэн мөн хамгаалалтын хэрэгсэл болон хорио цээрийн дэглэмийг үгүйсгэдэг аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top