КОВИД-19 | Хөл хорионы дэглэм зөрчсөн этгээдэд ял оноолоо

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 26

 

Өмнөд Солонгосын Гёнгги аймгийн Үижеонбү дүүргийн шүүх хөл хорионы дэглэм зөрчиж олон нийтийн газраар үйлчлүүлсэн этгээдэд дөрвөн сарын хорих ял оноожээ.

Коронавирусний шинж тэмдэг илэрч, хоёр ч шатлалын шинжилгээгээр сөрөг хариутай гарсан дээрх этгээд гэртээ байх дэглэмийг удаа дараалан зөрчсөн байна.

Тэрээр саун болон цэнгээний газраар хэд,хэдэн удаа үйлчлүүлжээ.

Өмнөд Солонгосын халдварт өвчинтэй тэмцэх тухай хуулийг зөрчсөн этгээдийн нэрийг нууцалж буй бөгөөд нэмж торгууль оноох эсэхийг хэлэлцэж байна.

Эх сурвалж: The Korea Times

Top