ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

Өнөөдөр 2020.06.22. Энэ оны 173 дахь өдөр бөгөөд он дуусахад 192 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 53 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Эл Салвадорт Багш нарын өдөр бол Хорватад Фашистын эсрэг тэмцлийн өдөр, Беларуст Аугаа их эх орны дайнд оролцсон хүмүүсийг дурсах өдөр тохиож байна.

Өнөөдөр Америкийн поп дуучин, жүжигчин, Грэмми, Тони, Эммигийн шагналт Синди Лопер, Австралийн бас гитарчин, INXS рок хамтлагийн гишүүн Харри Бирс, Америкийн жүжигчин Трэйси Поллан, зохиолч Дэн Браун, Германы кино найруулагч Уве Болл, Францын жүжигчин Эммануэль Сенье, Оросын дуучин Алиса Кожикина зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1910 оны энэ өдөр Европт анхны агаарын зорчигч тээврийн шугам Фридрихсхафен-Дюссельдорф чиглэлд нээгджээ.

1915 оны энэ өдөр Австри, Германы цэргүүд Львов хотыг эзлэв.

1973 оны энэ өдөр Бүгд Найрамдах Ардчилсан Герман улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман улс НҮБ-ын гишүүн болжээ.

1999 оны энэ өдөр Филиппинд галт уул дэлбэрэв.

2009 оны энэ өдөр Ингушетийн Ерөнхийлөгчийг хулгайлжээ. Юнус-бек Евкуров шархадсан байна.

Өнөөдөр үс засуулбал нас ахар болно гэжээ.

Энэ өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Өнөөдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг тэвчиж, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top