ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 24

Өнөөдөр 2020.06.24. Энэ оны 175 дахь өдөр бөгөөд он дуусахад 190 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 54 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт бороо орно. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Венесуэлд Армийн өдөр, ОХУ-ын Чувашт Бүгд найрамдах улсын өдөр тохиож байна.

Өнөөдөр Их Британийн дуучин Колин Бланстоун, Америкийн жүжигчин Питер Уэллер, Их Британийн бөмбөрчин, «Fleetwood Mac» хамтлагийг үүсгэн байгуулагчдын нэг Мик Флитвуд, Америкийн жүжигчин Нэнси Аллен, Зөвлөлт болон Израилийн шатарчин Борис Гельфанд, Оросын дуучин Елена Перова, Аргентины хөл бөмбөгч Лионель Месси зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1901 оны энэ өдөр Парист 19 настай зураач Пабло Руиса Пикассогийн анхны үзэсгэлэн нээгджээ.

1930 оны энэ өдөр онгоц илрүүлэх анхны радарыг ашиглажээ.

1934 оны энэ өдөр Украины нийслэл хот Харьковоос Киевт шилжив.

1945 оны энэ өдөр Улаан талбайд Ялалтын баярын жагсаал болж, маршал Г.К.Жуков оролцжээ.

1951 оны энэ өдөр арилжааны “CBS” телевиз нээгдэв.

1973 оны энэ өдөр Леонид Брежнев АНУ-д айлчлахдаа хүйтэн дайн дууссан гэж хэлжээ.

1990 оны энэ өдөр Виктор Цойн болон «Кино» хамтлагийн сүүлчийн тоглолт Лужники цэнгэлдэх хүрээлэнд болов.

2010 оны энэ өдөр Австралийн Ерөнхий сайд болон эрх баригч Лейборист намын даргаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогджээ. Тэр нь Жулиа Гиллард байв.

Өнөөдөр үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно гэжээ.

Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эм, эмнэлгийн үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчилж авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн бол нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, эрдэнийг гадагш өгөх, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урд зүг рүү мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top