ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 06 сарын 29

Өнөөдөр 2020.06.29. Энэ оны 180 дахь өдөр бөгөөд он дуусахад 185 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 56 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 23 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Нидерландад Ахмад дайчдын өдөр бол Эквадорт Инженерүүдийн өдөр юм.

Өнөөдөр Америкийн жүжигчин Гэри Бьюзи, дуучин, жүжигчин Мария Кончита Алонсо, дуучин Николь Шерзингер, зохиолч Брайан Герберт, Австралийн дуучин, жүжигчин Колин Хэй, Туркменистаны Ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов, Канадын хоккейч, олимпын аварга Теорен Флёри зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдал:

1947 оны энэ өдөр Гоминданы 150-500 хүний бүрэлдэхүүнтэй бүлэглэл Монголын хилд халдаж, хилчидтэй байлджээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1958: Бразил анх удаагаа дэлхийн хөл бөмбөгийн аварга болов.

1964: Зурагтын алсын удирдлагыг зохион бүтээжээ.

1976: Сейшелийн арлууд тусгаар улс болов.

2001: Кофи Аннан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар улиран сонгогджээ.

2007: АНУ-д анхны “iPhone” худалдаанд гарав.

Өнөөдөр үс засуулбал өвчин өчүүхэн ирнэ гэжээ.

Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин ус, булгийн эх малтах, газар хагалах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахих, архи уух, тамхи татахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top