ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 06 сарын 30

Өнөөдөр 2020.06.30. Энэ оны 181 дэх өдөр бөгөөд он дуусахад 184 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 24 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Гуатемалд Зэвсэгт хүчний өдөр, ӨАБНУ-д Залбирлын өдөр, Конгод Тусгаар тогтнолын өдөр, Израилд Тэнгисийн цэргийн өдөр, Суданд Хувьсгалын, Доминиканд Багш нарын өдөр тохиож байна.

Өнөөдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцгийн шагналт Леонард Уайтинг, Америкийн жүжигчин, продюсер Винсент Д’Онофрио, Английн жүжигчин Руперт Грейвс, Америкийн боксчин Майк Тайсон, жүжигчин Моника Поттер, Германы авто уралдаанч Ральф Шумахер, Америкийн усанд сэлэгч Майкл Фелпс зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1964: Сарны зургийг анх удаагаа ойрын зайнаас авчээ.

1970: Их Британи, Дани, Норвег, Ирланд улс Люксембургт Европын эдийн засгийн нийгэмлэгт элсэх талаар хэлэлцэж эхлэв.

1997: Их Британид Харри Поттерын тухай анхны ном гарчээ.

Өнөөдөр үс засуулбал эрч хүч ихэснэ гэжээ.

Энэ өдөр хулгана жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Бич, тахиа жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, лус тахих, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад тохиромжтой. Харин гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад таагүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top