13 хүний амийг хөнөөсөн эр 40 жилийн дараа ял сонсоно

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 30


АНУ-ын Калифорни муж даяар 1970-1980 оны хооронд нийт 13 хүний амь насыг бүрэлгэн хөнөөсөн Жозеф ДеАнжелог уг хэргийг үйлдсэн буруутай гэж үзлээ.

Өдгөө 74 настай түүний гэм буруугийн шүүх хурал болж ийнхүү буруутай гэж тогтоосон байна.

Ирэх наймдугаар сард эцсийн шатны шүүх хурал болох бөгөөд түүнд цаазын ял оноох өндөр магадлалтай байгаа аж.

Гэвч түүний өмгөөлөгч хэргээ өөрөө хүлээсэн зэргийг нь харгалзан бүх насаар нь хорих ял оноох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.

“Голден Стейтийн алуурчин” хочтой Жозеф голчлон дорно хэсгийн дүүргүүдэд аллага үйлддэг байсан бөгөөд 13 хүн амины хэргээс гадна 50 удаагийн хүчингийн хэрэгт буруутгагдаж байгаа билээ.

 

Эх сурвалж: People

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top