ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 01

Өнөөдөр 2020.07.01. Энэ оны 182 дахь өдөр бөгөөд он дуусахад 183 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 57 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Арменид Прокурорын ажилтны өдөр, Бурундид Тусгаар тогтнолын өдөр, Болгарт Залуучуудын баяр, Канадад Канадын өдөр, Хятадад Коммунист нам байгуулагдсан өдөр, Лесотод Гэр бүлийн баяр, Суринамд Эрх чөлөөний баярыг тэмдэглэж байна.

Өнөөдөр Канадын модель Памела Андерсон, Английн жүжигчин Ханна Мюррей, эдийн засгийн Нобелийн шагналт Майрон Шоул, Чехийн сэтгэл зүйч Станислав Гроф зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1877 оны энэ өдөр талбайн теннисний Уимблдон тэмцээн анх удаагаа зохион байгуулагджээ. Тэмцээнд Спенсер Гор түрүүлэв. Тэмцээний тасалбар нэг шиллингийн үнэтэй байжээ.

1890 оны энэ өдөр Англи болон Герман улс Африк тив дэх эзэмшлүүдээ хуваан авав.

1921 оны энэ өдөр Шанхайд Хятадын Коммунист нам үүсгэн байгуулагджээ.

1923 оны энэ өдөр Канадад хятад иргэдийг оруулахыг хориглосон хууль батлагдав. Канадын хятадууд энэ хуулийг “Доромжлолын хууль” гэж нэрлэдэг.

1997 оны энэ өдөр Хонконг дахин Хятадын мэдэлд шилжжээ.

1999 оны энэ өдөр Шотландын парламент 300 жилийн дараа дахин хуралдав.

Өнөөдөр үс засуулбал эрхтэн хурц болно гэжээ.

Энэ өдөр үхэр, тахиа жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Могой, морь жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, газар, лусын зан үйл, өр барагдуулах, буг дарахад сайн бол ургаа мод таслах, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top