ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 02

Өнөөдөр 2020.07.02. Энэ оны 183 дахь өдөр бөгөөд он дуусахад 182 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 04 цаг 58 минутад мандлаа. 20 цаг 55 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 11 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн өдөр. Улс орнуудаас Азербайжанд Цагдаагийн албан хаагчдын өдөр бол Казахстанд Дипломат албаны баяр, Норвегт Эзэн хааны өдөр, Украинд Татварын албаны баяр, Узбекистанд Төрийн сүлдний өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Монгол Улсын заан М.Өсөхбаярын төрсөн өдөр тохиож байна. Мөн Америкийн жүжигчин Линдси Лохан, Канадын хоккейчин Жо Торнтон, Болгарын анхны сансрын нисэгч Георгий Иванов, Америкийн модель Жерри Холл зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1924 оны энэ өдөр Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоо байгуулагджээ.

1964 оны энэ өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Линдон Жонсон “Арьс үндэс, шашин шүтлэг, хүйсээр ялгаварлахыг хориглосон хууль” батлав.

1976 оны энэ өдөр Хойд болон Өмнөд Вьетнам нэгдэж, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагджээ. Нийслэл Сайгоныг Хошимин болгон нэрийг нь өөрчилжээ.

1994 оны энэ өдөр хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өөрийн хаалганд гоол оруулсан Колумбын тоглогч Эскобар буудуулан амь насаа алдсан байна.

2002 оны энэ өдөр Америкийн аялагч Стив Фоссетт агаарын бөмбөлгөөр дэлхийг тойрсон анхны хүн болов.

2009 оны энэ өдөр Энэтхэгт ижил хүйстнүүдийг эрүүгийн гэмт хэрэгтэн хэмээн мөрдөн шалгахыг зогсоожээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэжээ.

Энэ өдөр бар жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр, луу, хонь, нохой жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа юм. Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top