Жоли удаан хугацааны дараа олны өмнө гарч ирэв

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 03


44 настай жүжигчин Анжелина Жоли хөл хорионы хатуу дэглэм хэрэгжиж эхэлснээс хойш гурван сарын дараа анх удаагаа олны хараанд өртжээ.

Жоли 11 настай охин Вивьентэйгээ Лос-Анжелест худалдан авалт хийхээр гадагш гарсан нь энэ аж. Тэрбээр цар тахлын улмаас хөл хорионы дэглэм хэрэгжиж эхлэхэд Холливудын Лос-Фелис дэх гэртээ өөрсдийгөө тусгаарлах дэглэм сахиж эхэлсэн юм.

Жоли энэ удаад бие хамгаалагчаа ч дагуулан явжээ. Тэд гурвуул амны хаалттай, Вивьен, Жоли хоёр резинэн бээлийтэй байв. Ээж, охин хоёр дэлгүүрээс сэтгэл хангалуунаар тэврэлдэн гарсан байна.

Жоли охин Шайлотойгоо гадуур гарах нь их байдаг учир фэнүүд нь өхөөрдөм Вивьен охиныг ээжтэйгээ хамт явааг хараад баярлажээ.

Хэд хоногийн өмнө Брэд Питт Жолигоос салсныхаа дараа анх удаагаа тэднийд зочилж, экс хосууд хэдэн цаг хамтдаа байж, хүүхдүүдийнхээ талаар ярилцсан байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(207.183.244.30) 2020 оны 07 сарын 09

Ih engiin daruuhan huvtsaslajee. Manai bayachuud bol yostoi alagluulaad ereeljluuleed ugnu duu

0  |  0
aax(123.120.169.253) 2020 оны 07 сарын 07

hahaha ataarhuu Mongolchuud hun doosh ni hiihdee garamgai shuu, huurhii duu

10  |  0
aax(123.120.169.253) 2020 оны 07 сарын 07

hahaha ataarhuu Mongolchuud hun doosh ni hiihdee garamgai shuu, huurhii duu

5  |  1
Зочин(202.9.46.160) 2020 оны 07 сарын 07

Ядарсан өвчтэй хоёр хүн эмнэлэгээс бие биенээ түшээд арайхийж гарч ирж байгаа юм шиг л харагдаж байна

0  |  8
Top