Хятадад 80 тонн алттай холбоотой луйврын хэрэг илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

 

Хятадын “Wuhan Kingold Jewelry” үнэт эдлэлийн томоохон үйлдвэрлэгч зээл авахын тулд хуурамч алтан гулдмай ашигласан луйврын хэргийг нь илрүүлжээ. Тус компани хуурамч алтан гулдмай барьцаалан зээл авдаг байсан бөгөөд сүүлийн хэдэн жилд нийт 2.8 тэрбум ам.долларын зээл авчээ.

Тус компанид зээл олгосон “Dongguan Trust” барьцаанд тавьсан алтан гулдмайг зарах үед луйврын энэ том хэрэг илэрчээ. Энэ тухай мэдээлэл авсан бусад зээл олгогчид алтан гулдмайнуудыг шалгуулахад гулдмайг алтадсан зэсээр хийсэн болох нь тогтоогджээ.

“Wuhan Kingold Jewelry” компанид нийт 83 тонн хуурамч алтан гулдмай байсан бөгөөд энэ нь Хятад улсын алтны нөөцийн 4.2 хувийг эзэлж байна. Барьцааг “PICC Property and Casualty” улсын даатгалын корпорацад даатгуулсан байсан нь нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж. Зээл олгогч компаниуд “Wuhan Kingold Jewelry”  компанийг шүүхэд өгсөн бөгөөд улсын  даатгалын корпорацаас нөхөн төлбөр шаардаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(61.156.112.163) 2020 оны 07 сарын 05

Bugd tsaaz

0  |  0
Top