Хятадын Хэбэй мужийн оршин суугч Ли Яншиа гэх эмэгтэйг их хэмжээний луйвар хийсэн хэргээр 20 жил хорихоор болжээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээллээ.
Нэгэн үед тэрбээр 118 хүүхэд өргөж авсныхаа төлөө олны хүндэтгэл хүлээж, “Ачит эх” хэмээгдэн алдаршиж байжээ.
Ли Яншиа хуучин нөхөр нь хүүгээ долоон мянган юаниар хар зах дээр зарсны дараа хүүгээ буцааж авч чадсан бөгөөд үүнээс хойш өнчин, ядуу хүүхдүүдэд туслахаар шийдсэн хэмээж, өөрийгөө “Энэрэнгүй үйлстэн” гэж өргөмжлөн, хэвлэлд ярилцлага өгч байсан удаатай.
1996 оноос хойш Яншиа төмрийн хүдэр олборлох компани эзэмших болсны ачаар Хэбэй мужийнхаа хамгийн баян эмэгтэйчүүдийн нэг болжээ. Уурхайнх нь орчим 5-6 настай нэг охин байнга байхыг анзаарсан тэрбээр охиныг өргөж авсан гэнэ. 54 настай энэ Яншиа сүүлд орон гэргүй олон арван хүүхэд өргөн авч, “Хайрын тосгон” хэмээх асрамжийн газар нээжээ. 2017 онд түүний асрамжийн газар 118 хүүхэдтэй болсон байна. Энэ үеэс эхлэн "Ли Яншиа хууль бус үйл ажиллагаа эрхэлж байна" гэх гомдол ихээр гарах болжээ.
2018 оны тавдугаар сард мужийн цагдаа эмэгтэйн дансанд 20 сая юань болон 20 мянган ам.доллар хадгалагдаж буйг илрүүлжээ. Тэр бас Land Rovers, Mercedes Benz зэрэг тансаг зэрэглэлийн машин эзэмшиж байжээ.
Ингээд шалгалтын явцад Ли Яншиа 2011 оноос хойш луйвар хийдэг байсан нь тогтоогдсон байна.
Хэбэй мужийн шүүх түүнд луйвар хийж, бичиг баримт хуурамчаар үйлдэн, нийгмийн дэг журмыг зөрчсөн гэх үндэслэлээр 20 жилийн хорих ял оноож, 2.7 сая юанийн торгууль ногдуулах шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл ( 7 )
Kviee neeree. Yag gol xesgiig n olsongvi. Oilgoogvi ungurvvlchiwuu geed daxiad xarlaa. Iim yum bichij suudag setgvvlch, site bgaad ymar atsaa xiinee.
Галзуу хүний өдрийн тэмдэглэл
Ойлгомжгүй юм бээ
oilgosongui
Ёооо яааамар Дүш мэдээ оруулдаг Сайт вэ ямар ч ойлгомжгүй
Яаж гэдгээ бичээч ийм юм оруулж бхыг бодоход ...кккк
Оруулсан мэдээлэл нь арчигтайгаа таарахгүй, ямах учраас 20 жил өгсөн, юуны бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн зэрэг нь тодорхойгүй ийм сонин юм бичиж өөрийн болон бусдын цаг завыг үрээд