ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 10

Өнөөдөр 2020.07.10. Энэ оны 191 дэх өдөр бөгөөд он дуусахад 174 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 04 минутад мандлаа. 20 цаг 51 минутад жаргана.

Улаанбаатар хотод бороо орно. Өдөртөө 17 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Монгол Улсад Төрийн далбааны өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэдэг бол Багамын аралд Тусгаар тогтнолын өдөр, Мавританид Армийн баяр, ОХУ-д Цэргийн алдрын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Германы хөл бөмбөгч Марио Гомес, “Pet Shop Boys” хамтлагийн дуучин Нил Теннант, ЗХУ-ын сансрын нисэгч Пётр Климук, мэргэжлийн сүмоч асан Ваканосато, Хонконгийн дуучин Жеки Чун зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1921 оны энэ өдөр Барон Унгернийн байгуулсан Автономит засгийн газар албан хэрэг, эрх мэдлээ Ардын түр засгийн газарт шилжүүлжээ.

1941 оны энэ өдөр Монгол үндэсний цирк байгуулагдав.

Мөн энэ өдөр Уран сайхны Гавьяат үйлчин (Хожим Урлагийн гавьяат зүтгэлтэн болгосон), Ардын жүжигчин, Гавьяат багш, Хүний Гавьяат эмч цол бий болгожээ. Улс хувьсгалын 20 жилийн ойгоор Э.Оюуныг БНМАУ-ын Уран сайхны Гавьяат үйлчин цолоор шагнав.

1942 оны энэ өдөр Улсын Гавьяат жүжигчин Ц.Цэгмидэд Ардын жүжигчин цол хүртээжээ.

2013 оны энэ өдөр Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Цахиагийн Элбэгдоржийн тангараг өргөх ёслол болов. Монгол Улсын Төрийн тэргүүн анх удаагаа төв талбайд тангараг өргөсөн юм.

2017 оны энэ өдөр Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын тангараг өргөх ёслол болов.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1958 оны энэ өдөр Лондон хотын Мейфэр дүүргийн машины зогсоолд анхны тоолуур тавигдсан байна.

1964 оны энэ өдөр “The Beatles” хамтлагийн “A Hard Day’s Night” цомог гарчээ. Энэ өдрийг даян дэлхийд битломан үүссэн өдөр гэж үздэг.

1981 оны энэ өдөр АНУ-ын тэнгисийн цэрэгт офицеруудад хууз сахал тавихыг хориглов.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна гэжээ.

Энэ өдөр морь, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнүүд аливаа үйлд анхаарал болгоомжтой хандаарай. Эл өдөр хараал жатгыг буцаах, өглөг өгөх, хишиг дуудуулах, хот, балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ хэлэлцээ буцаахад сайн. Харин архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, бомбын үйлд таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top