Стивен Сигал зэрэг 80 гаруй саятан өөрсдийнхөө татварыг нэмэгдүүлэхийн уриалжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 14

АНУ, Их Британи, Герман, Шинэ Зеланд, Канад, Нидерландын нийт 80 гаруй саятан хамтран өөрсдийн орны Засгийн газарт хандан коронавирусний цар тахлын үр дагаврыг даван туулахад хувь нэмэр оруулах үүднээс баячуудад ногдуулах татварыг нэмэгдүүлэхийг уриалжээ.

Саятнуудын бүлгийн “Millionaires for Humanity” цахим хуудаст мэдээлснээр, уриалгад “Бидэнд үнэхээр мөнгө бий. Их мөнгө. Өдгөө туйлын шаардлагатай байгаа бөгөөд манай дэлхий энэ хямралыг гэтлэх ойрын жилүүдэд шаардлагатай байх тэр мөнгө. Өнөөдөр энд гарын үсэг зурсан саятан бид өөрсдийн засгийн газраас бид нар шиг хүмүүст ногдуулдаг татварын хэмжээг нэмэгдүүлэхийг хүсэж байна. Яаралтай. Мэдэгдэхүйц хэмжээгээр. Урт хугацаанд. Тиймээс бидэнд татвар ногдуулахыг гуйж байна. Энэ бол зөв сонголт. Цорын ганц сонголт” гэж бичжээ.

Энэ уриалгад “Walt Disney” компанийн өв залгамжлагч Эбигейл Дисней, жүжигчин Стивен Сигал, Британийн кино найруулагч Ричард Кертис, “Ben & Jerry's” компанийн үүсгэн байгуулагч Жерри Гринфил зэрэг нийт 83 саятан гарын үсэг зуржээ.
 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(192.82.77.8) 2020 оны 07 сарын 16

Hudlaa medee bkhaa, Stevend odoo uy l bv gj.. yadhdaa USA irgen ch bish.\n

0  |  0
.(176.41.230.254) 2020 оны 07 сарын 16

Сигал тийм баян гэж үү дээээ

0  |  0
Mal(112.96.109.213) 2020 оны 07 сарын 15

Yag yagaad seagal archaagui mongol dagznuudad mongo ogoh yostoi yum shig baahan comment ve? Iim l mal usl shu de mongolchuud gej

0  |  0
burhan(59.31.44.118) 2020 оны 07 сарын 15

haha hvn itgeheer ym bicheech naadhandchin ymar baasnii mongo bdin be malaa

0  |  0
Ио(66.181.161.74) 2020 оны 07 сарын 15

Сигал саятан байж харагдаач.Эргүү гаж донтон шдэээ

0  |  0
зочин (64.119.23.219) 2020 оны 07 сарын 15

стивен сигал монголыг гийгүүлсэн ажил хийсэн үү нэг монгол хүүхэн л дутахгүй амьдарч байгаа гэж бодохоос

0  |  0
за(66.181.161.59) 2020 оны 07 сарын 15

ккк монгол хуухэн нь Монголдоо хандив егч чадаагуй бхад тэр хургэн юу гэж егехев. Хуний менге хунийх л байдаг

0  |  1
zochin(68.148.158.2) 2020 оны 07 сарын 15

ene gadaadiin teneg baasnuud buruu yum hiij baina. Manai uhaant aguu mongoliin ard tumen bol tatvariin esreg tatvariig ustgahiin tuluu baidag bilee.

0  |  1
zochin(68.148.158.2) 2020 оны 07 сарын 15

ene gadaadiin teneg baasnuud buruu yum hiij baina. Manai uhaant aguu mongoliin ard tumen bol tatvariin esreg tatvariig ustgahiin tuluu baidag bilee.

0  |  0
зочин(202.55.191.130) 2020 оны 07 сарын 15

Сигал чи монгол улсад илүүдсэн мөнгөө өгнө үү манай хүргэн биз дээ

1  |  0
Эрдэнэ(192.82.75.137) 2020 оны 07 сарын 15

manai terbumtanuud handiv avdashdee chimbee ene terees ehleed

2  |  0
Top