Испанийн зүүн хойд нутагт байрлах булга үржүүлгийн аж ахуйн 100 мянга орчим булгыг устгалд оруулахаар болжээ. Эдгээр амьтдын ихэнх нь коронавирусний халдвар авчээ.
Арагон мужийн энэхүү фермийн аж ахуйн ажилтны эхнэрээс халдвар илэрснээс хойш нөхөр нь болон зургаан ажилчин нэмж халдвар авсан байна. Фермийн аж ахуйн булгануудыг шинжлэхэд 87 хувьд нь коронавирус илэрч, бүгдийг нь устгалд оруулах үүрэг өгсөн байна. Мадрид хотоос 200 км зайд орших фермийн аж ахуйн нөхөн төлбөр олгох гэнэ.
Арагон мужийн хөдөө аж ахуйн сайд Жакин Олона хэдийгээр коронавирус амьтнаас хүнд, хүнээс амьтанд халдварладаг нь тодорхойгүй байгаа ч эрсдэл үүсгэхгүйн үүднээс булгануудыг устгах шийдвэр гаргасан гэж тайлбарлажээ.
Сэтгэгдэл ( 5 )
Манайхаан мал энэ өвчнөөр өвдвөл бид яахав малын хөлийн татвар буй болгож мал эмнэлгийн улсын системээ санхүүжүүлж эргүүлэн байгуулмаар байна
ЭНЭ ЯАХАВ МАНАЙХАН МАЛАА БОДОХСОН ХАЛДВАР АВЧИХВАЛ ГАДАГШАА МАХ АВАХГҮЙ ХЭНЧ ТООХГҮЙ МАЛЫН ХӨЛИЙН ТАТВАР АВААД МАЛ ЭМНЭЛГИЙН УЛСЫН БҮТЦЭЭ СЭРГЭЭГЭЭЧ ДАРГА НАРАА ГУЙХ ЮМ ЭНЭ Л БАЙНА
Arisiig n abmaar bn ezentei n yaj holbogdohuu
Alahaas oor arga bgvi yum uu. Gemgvi amitdiig oorsdoo buzarlachihaad odoo ene
HUN BOL YORIN AMITAN