ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 08 сарын 07

Өнөөдөр 2020.08.07. Энэ оны 220 дахь өдөр бөгөөд он дуусахад 146 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 37 минутад мандлаа. 20 цаг 19 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 8 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Кирибатид Залуусын өдөр бол Кот-д’Ивуарт Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр ЗХУ-ын Ардын жүжигчин, алдарт дуучин София Ротару, Оросын хөл бөмбөгч, дасгалжуулагч Валерий Газзаев, Их Британийн рок хөгжимчин, «Iron Maiden» хамтлагийн дуучин Брюс Дикинсон, Америкийн жүжигчин Дэвид Духовны, Канадын дуучин Брюно Пельтье, Википедиаг үндэслэгч Жимми Вэйлс, Холливудын жүжигчин Шарлиз Терон, Австралийн жүжигчин Эбби Корниш зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлаас дурдвал:

1986 оны наймдугаар сарын 7-10-нд БНХАУ-ын ГЯЯ-ны дэд сайд Лю Шучин БНМАУ-д айлчилжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1960 оны энэ өдөр Кот-д’Ивуар Францаас тусгаар тогтнов.

-Фидель Кастро Куба дахь Америкийн бүх аж ахуйн нэгжүүдийг үндэсний өмч болгохыг зарлигджээ.

1976 оны энэ өдөр сансрын “Viking 2” аппарат 11 сарын нислэгийн дараа Ангараг гаригийн тойрог зам руу оров.

1987 оны энэ өдөр Америкийн иргэн Линн Кокс АНУ-аас ЗСБНХУ-д сэлж очсон анхны хүн болжээ.

1988 оны энэ өдөр Австралийн магнат Руперт Мердок Америкийн шилдэг сэтгүүл «TV Guide»-ын худалдаж авав.

1993 оны энэ өдөр Букингемийн ордоны зарим хэсэг анх удаагаа жуулчдад нээлттэй болжээ.

2008 оны энэ өдөр Өмнөд Осетод дайн эхлэв.

Өнөөдөр үс засуулбал сайн нөхөртэй нөхөрлөнө.

Энэ өдөр нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд элдэв үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойд зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top