ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 08 сарын 10

Өнөөдөр 2020.08.10. Энэ оны 223 дахь өдөр бөгөөд он дуусахад 143 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 41 минутад мандлаа. 20 цаг 14 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 19 хэм, шөнөдөө 6 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын Биодизелийн өдөр. Аргентинд Нисэх хүчний өдөр бол Эквадорт Тусгаар тогтнолын, Индонезид Үндэсний ахмад дайчдын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Розанна Аркетт, Антонио Бандерас, Жастин Теру, Ирландын хөл бөмбөгч, дасгалжуулагч Рой Кин, Аргентины хөл бөмбөгч, тус улсын шигшээ багийн ахлагч байсан Хавьер Санетти, Оросын мисс, 1992 оны дэлхийн мисс Юлия Курочкина, Америкийн модель, бизнес хатагтай Кайли Женнер зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1809 оны энэ өдөр Эквадор улс Испаниас тусгаар тогтнов.

1821 оны энэ өдөр Миссури АНУ-ын 24 дэх муж болжээ.

1985 оны энэ өдөр Майкл Жексон 47.5 сая ам.доллароор “The Beatles”-ийн бүх дуунуудын эрхийг авчээ.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно.

Энэ өдөр үхэр, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гараг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх, мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top