ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 11

Өнөөдөр 2020.08.11. Энэ оны 224 дэх өдөр бөгөөд он дуусахад 142 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 42 минутад мандлаа. 20 цаг 13 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 11 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр дэлхийн улс орнуудаас Пакистанд Төрийн далбааны өдөр бол Чад улсад Тусгаар тогтнолын өдөр, Японд Уулын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Пакистаны 10 дахь Ерөнхийлөгч Первез Мушарраф, Шотландын жүжигчин, найруулагч Иан Макдермид, Америкийн зохиолч, дэлхийн хамгийн өндөр IQ-тай эмэгтэй Мэрилин вос Савант, найруулагч Стюарт Гордон, программист, “Apple”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Стив Возняк, жүжигчин, Оскар, Алтан бөмбөрцөгийн шагналт Виола Дэвис, Эммигийн хоёр удаагийн шагналт Анна Ганн, Австралийн жүжигчин Крис Хемсворт зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1926: «Кодак» компани өнгөт кино хальс бүтээж эхэлжээ.

1929: Иран болон Ирак улс нөхөрлөлийн гэрээ байгуулав.

1959: Москвад Шереметьево олон улсын нисэх буудал нээгджээ.

1960: Францын колони Чад улс тусгаар тогтнож, Бүгд найрамдах Чад улс болов.

1975: АНУ Вьетнамыг НҮБ-д элсэхэд хориг тавьжээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Энэ өдөр бар, морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү, сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэлд оролцох, хүүхэд хөлд оруулахад тохиромжгүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top