ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 08 сарын 12

Өнөөдөр 2020.08.12. Энэ оны 225 дахь өдөр бөгөөд он дуусахад 141 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 44 минутад мандлаа. 20 цаг 11 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 18 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын залуусын өдөр. Дэлхийн улс орнуудаас Зимбабвед Батлан хамгаалах хүчний өдөр бол Киргизэд Эрүүгийн салбарын ажилтны өдөр, ОХУ-д Агаарын цэргийн хүчний өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн гитарчин Пэт Мэтэни, Францын Ерөнхийлөгч асан Франсуа Олланд, Испанийн хөл бөмбөгч Чики Бегиристайн, Их Британийн дуучин Танита Тикарам, Америкийн жүжигчин Ребекка Гейхарт, Доминик Суэйн, Италийн хөл бөмбөгч Марио Балотелли Английн супер модель, жүжигчин Кара Делевинь зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1960: Цейлонд хэвлэлийн цензур бий болов.

1970: Женис Жоплин Харвардын их сургуульд сүүлчийн концертоо хийжээ.

1978: Япон, Хятад улс найрамдал, нөхөрлөлийн гэрээ байгуулжээ.

Өнөөдөр үс засуулбал эд эдлэл, идээ ундаа олдоно.

Энэ өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуган сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдаж авахад таагүй. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай юм.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top