ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2020 оны 08 сарын 13

Өнөөдөр 2020.08.13. Энэ оны 226 дахь өдөр бөгөөд он дуусахад 140 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 45 минутад мандлаа. 20 цаг 09 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 9 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Олон улсын солгой гартнуудын өдөр. Улс орнуудаас Тунист өнөөдөр Эмэгтэйчүүдийн өдөр бол Төв Африкийн бүгд найрамдах улсад Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн хөл бөмбөгч Алан Ширер, Оросын жүжигчин Владимир Вдовиченков, Германы жүжигчин Мориц Бляйбтрой, Оросын жүжигчин Юрий Батурин, Америкийн жүжигчин, “Оскар”-ын шагналт Кэйси Аффлек, Украины жүжигчин Екатерина Бужинская, Оросын дуучин Стас Пьеха, Америкийн жүжигчин Себастиан Стэн, Бразилын хөл бөмбөгч Лукас Моура зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхийн түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1942 оны энэ өдөр Нью-Йоркт бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино болох «Бэмби» нээлтээ хийжээ.

1952 оны энэ өдөр Герман, Япон улс Олон улсын валютын сангийн бүрэлдэхүүнд оров.

1966 оны энэ өдөр Тунист богино юбка өмсөхийг хоригложээ.

2002 оны энэ өдөр Хавайн арлуудын нэгэнд алдарт жүжигчин Николас Кэйж, “рок-н-роллын хаан”-ы охин Лиза Мария Прэсли нарын хурим болов.

Өнөөдөр үс засуулбал өвчин эмгэг ирнэ гэжээ.

Энэ өдөр бич жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хүүхэд үрчилж авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, мэргэ, морь уралдуулах, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс зүүн тийш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top