ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 14

Өнөөдөр 2020.08.14. Энэ оны 227 дахь өдөр бөгөөд он дуусахад 139 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 05 цаг 46 минутад мандлаа. 20 цаг 07 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Доминиканд Инженерийн өдөр бол Пакистанд Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн зохиолч Даниэл Стил, “Оскар”-ын шагналт жүжигчин Хэлли Берри, Марша Гей Харден, жүжигчин Мила Кунис, Белл Кэтрин, Голландын жүжигчин, найруулагч Алекс ван Вармердам, Английн дуучин Сара Брайтман, Францын жүжигчин Эммануэл Беар, Оросын боксчин, дэлхийн аварга Денис Лебедев зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудаас дурдвал:

1936 оны энэ өдөр Олимпын наадамд анх удаагаа сагсан бөмбөг багтжээ.

1945 оны энэ өдөр Москвад Зөвлөлт, Хятадын 30 жилийн хугацаатай нөхөрлөлийн гэрээ байгуулав. Хятадыг төлөөлөн Чан Кайши иржээ.

1947 оны энэ өдөр Пакистан тусгаар улс болов.

1969 оны энэ өдөр Их Британийн цэргүүд Хойд Ирландын шашны мөргөлдөөнийг намжаахаар тус улс руу оржээ

1971 оны энэ өдөр Бахрейн Их Британиас тусгаар тогтнов.

Өнөөдөр үс засуулбал нүд бүрэлзэн улцайна гэжээ.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр мал арилжих, гэр бүрэхэд сайн бол архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөхийг цээрлэ.

Хол газар явах гэж байгаа хүмүүс баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top