ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 31

Өнөөдөр 2020.08.31. Энэ оны 244 дэх өдөр бөгөөд он дуусахад 122 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 05 минутад мандлаа. 19 цаг 42 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Польшт Эв нэгдэл, Эрх чөлөөний өдөр бол Киргиз, Малайз, Тринидад ба Тобагод Тусгаар тогтнолын, Молдавд Эх хэлний өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Германы «Scorpions» рок хамтлагийн гитарчин Рудольф Шенкер, Америкийн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Ричард Гир, Армены Ерөнхийлөгч асан Роберт Кочарян, Америкийн жүжигчин Крис Такер, Бразилын хөл бөмбөгч Роке Жуниор, Оросын хоккейч Александр Попов зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1922 оны энэ өдөр “Ардын хувьсгалын хэргээс урвасан” хэмээн улс төрийн хилс хэрэгт холбогдуулан Д.Бодоо, Д.Чагдаржав, Ө.Дэндэв нарыг цаазлан хороожээ.

1924 оны энэ өдөр МАХН-ын III их хурал өндөрлөв. 108 төлөөлөгч оролцсон тус хурлаас Монгол Улсыг капиталист бус замаар хөгжүүлэх, социализмд дэвшүүлэх зорилтыг намынхаа жанжин шугам болгон баталсан байна. Мөн уг хурлаас Улсын анхдугаар хурлыг хуралдуулах шийдвэрийг гаргажээ. Хурлаас, СЯЯ-ы сайд, бүх цэргийн жанжин С.Данзанг намын жанжин шугамаас гажиж, улс орноо хөрөнгөтний замаар хөгжүүлэх саналтай, Хятад болон хөрөнгөтний орны төлөөлөгчидтэй холбоотой зэрэг Э.Ринчиногийн бэлдсэн 12 зүйл бүхий буруутгасан, ор үндэсгүй баримт бичгийг үндэслэн ялын төлөвлөгөө боловсруулжээ. С.Данзан, Засгийн газрын нарийн бичгийн дарга, нам эвлэлийн түр хорооны тэргүүлэгч гишүүн Баваасан нарыг буудан хороож, тэдгээрийн талыг баримтлагч Доржпалам, Буяннэмэх нарыг 30 хоног гянданд хорихоор шийдвэрлэжээ.

1961 оны энэ өдөр Монгол, Зөвлөлт, Хятадын  төмөр замын төлөөлөгчдийн их хурал болон Монгол, Хятадын транзит төмөр замын комиссын их хурал Хөх хотод өндөрлөв. Мөн Зөвлөлт, Монголын транзит төмөр замын комиссын их хурал хаалтаа хийв.

1994 оны энэ өдөр “Монгол, Хятадын найрсаг хамтын ажиллагааны гэрээ”-г соёрхон батлав.

Өнөөдөр үс засуулбал жаргал ирнэ.

Энэ өдөр бар, нохой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, лус тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Харин хэрүүл тэмцэл хийх, сэтгэлд сэвтэй газар очиход таагүй.

Хол газар явах гэж байгаа хүмүүс хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top