Х.Болормаа: Амар тайван амьдралын төлөө завгүй ажилладаг аавынхаа ажлаар бахархаарай

2020 оны 08 сарын 31

Цагдаагийн байгууллагын хэмжээнд “Харилцаа-Хандлага” сэдэвт нэг сарын аяныг зарласан. Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан дүүрэг дэх Замын Цагдаагийн хэлтсийн 10 зохицуулагчийн хүүхдэд хичээлийн хэрэгсэл хүлээлгэн өгөв. Энэ үеэр Засаг дарга “Хичээлийн шинэ жил эхлэх гээд хотын замын хөдөлгөөн маш ачаалалтай, аав нар нь завгүй ажиллаж байгаа. Ийм үед нь албан хаагчдынхаа хүүхдүүдийг баярлуулахаар дүүргийн Засаг даргын Тамгын газрын хамт олноос хичээлийн хэрэгсэл бэлдсэн юм. Ард түмнийхээ амар тайван амьдралын төлөө, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулахаар завгүй ажилладаг аавынхаа ажлаар бахархаарай. Хүүхдүүддээ эрүүл энх, сурлагын өндөр амжилт хүсье” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ха ха ха(122.201.31.228) 2020 оны 09 сарын 01

Юу ч хийгээгүй авгай даа Сонгууль ааа гэж

1  |  0
Juju (122.201.19.99) 2020 оны 08 сарын 31

Ajiliin amjilt husej bn.

0  |  0
Зочин(202.55.188.33) 2020 оны 08 сарын 31

СБД-ийн Засаг дарга, хамт олон мундаг шүү, мэргэжлийн хяналт цагдаа онцгой байдал, эмнэлгийн албан хаагчдаа үргэлж дэмждэг шүү. Энэ их хөдөлгөөн ихтэй үед замын цагдаа хамгийн хүнд ажлыг хийж байгаа.

0  |  0
Top