ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 01

Өнөөдөр 2020.09.01. Энэ оны 245 дахь өдөр бөгөөд он дуусахад 121 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 11 минутад мандлаа. 19 цаг 34 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 14 хэм, шөнөдөө 2 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Энэ өдөр Хичээлийн шинэ жил эхэлж байна. Тайваньд өнөөдөр Сэтгүүлчдийн өдөр бол Словакд Үндсэн хуулийн, Гондураст Төрийн далбааны, Польшт Ахмад дайчдын өдрийг тэмдэглэж байна.

Өнөөдөр Туркийн зохиолч Мустафа Балел, Их Британийн дуучин, “Bee Gees”-ийг үүсгэн байгуулагчдын нэг Барри Гибб, Английн жүжигчин Лара Пулвер, Францын дуучин Илона Митресей, Америкийн жүжигчин, дуучин Зендая, Өмнөд Солонгосын “BTS” хамтлагийн дуучин Чон Жонгук зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1928: Албани хаант улс болжээ.

1939: Хар нүхний талаар анхны өгүүлэл хэвлэгдэв.

1951: Лондонд Европтоо анхны супермаркет нээгджээ.

1971: Катар тусгаар улс болов.

1991: Узбекистан тусгаар тогтнолоо зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал эд мал арвидна.

Энэ өдөр гахай, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бич, тахиа жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, лус тахих, мал худалдаж авах, мал түгээх, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин сахил санваар авах, хануур төөнүүр хийлгэх, цөөрөм байгуулахад тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sara(223.104.3.148) 2020 оны 09 сарын 01

Mend amoor

0  |  1
Top