Сүхбаатар дүүргийн хэмжээнд өнөөдөр /2020.09.02/ гэр хорооллын айл өрхүүдэд тараасан угаарын хий мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгах, яндан, зуухны аюулгүй байдлыг хангуулах ажлыг зохион байгуулж байна.
Энэхүү ажилд дүүргийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс, албадаас гадна нийслэлийн Хотын стандарт, аюулгүй байдлын хяналт зохицуулалтын газар, Авто замын хөгжлийн газар, Улсын бүртгэлийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар зэрэг байгууллагын 500 орчим ажилтан, албан хаагчид 9, 11-20 хорооны өрх бүрээр орж, сайжруулсан түлшний хэрэглээ, зөв галлагаа хийх, аюулгүй байдлаа хангах зэрэг мэргэжлийн байгууллагаас гаргасан зөвлөмж, гарын авлагыг хүргэн ажиллаж байна.
Сэтгэгдэл ( 0 )