ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 03

Өнөөдөр 2020.09.03. Энэ оны 247 дахь өдөр бөгөөд он дуусахад 119 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 13 минутад мандлаа. 19 цаг 30 минутад жаргана.

Улаанбаатарт үүл багасна. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 4 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр БНХАУ-д Зэвсэгт хүчний өдөр бол Австралид Төрийн далбааны, Молдавд Үндэсний армийн, Катарт Тусгаар тогтнолын, ОХУ-д Терроризмтой тэмцэх өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Францын кино найруулагч Жан-Пьер Жёне, Их Британийн рок гитарчин, дуучин Стив Жонс, Америкийн кино жүжигчин Чарли Шин, Турк, Америкийн эдийн засагч Дарон Акемоглу, Бразилын хөл бөмбөгч Жулио Сезар Соарес Эспиндола, Америкийн жүжигчин Гаррет Жон Хедлунд, Германы хөл бөмбөгч Жером Боатенг зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр Монгол Улсын түүхэнд болсон онцлох үйл явдлууд:

1926 оны энэ өдөр Шашныг төрөөс тусгаарлах тухай хууль батлагджээ. Энэхүү хуулиар хутагт хувилгаадыг тодруулах, залах явдлыг эрс хориглож, том лам нарыг үе уламжлан залгамжлах эрхийг нь хасав.

1939 оны энэ өдөр Японы квантуны арми Халх голын нутаг дэвсгэрт төлөвлөж байсан сөрөг давшилтаа зогсоожээ.

1990 оны энэ өдөр АИХ-ын 12 дахь удаагийн сонгуулийн анхдугаар Их хурал эхэлжээ. Хурлаар БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр П.Очирбат сонгогдов. Мөн Их хурлаар БНМАУ-ын Дэд ерөнхийлөгч, Улсын Бага хурлын даргаар Р.Гончигдоржийг, Ерөнхий сайдаар Д.Бямбасүрэнг сонгожээ.

2014 оны энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монголд айлчлав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, В.В.Путин нар Төрийн ёслол, хүндэтгэлийн гэр өргөөнд ганцаарчилсан уулзалт хийсэн билээ. Талууд энэ үеэр харилцан визгүй зорчих хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1953 оны энэ өдөр Никита Хрущёв ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1984 оны энэ өдөр “Iron Maiden” «Powerslave» цомгоо гаргав.

2009 оны энэ өдөр Лос-Анжелест Майкл Жексоныг оршуулах ёслол болов.

2015 оны энэ өдөр Хятадын нийслэл Бээжин хотын Тяньаньмэнь талбайд Японы эзэнт гүрнийг ялсны 70 жилийн ойн жагсаалд 49 орны 12 мянган цэрэг оролцжээ.

Өнөөдөр үс засуулбал өвчин ирнэ гэжээ.

Энэ өдөр могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол үхэр, луу, хонь, нохой жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр буян номын үйл эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш, шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр, байр авах, буг дарахад сайн. Харин мод суулгах, нарийн чанд зөвлөгөөн хийх, угаал үйлдэхэд тохиромжгүй.

Хол газар явах бол баруун зүгт мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top