ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 04

Өнөөдөр 2020.09.04. Энэ оны 248 дахь өдөр бөгөөд он дуусахад 118 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 15 минутад мандлаа. 19 цаг 28 минутад жаргана.

Улаанбаатарт багавтар үүлтэй. Өдөртөө 20 хэм, шөнөдөө 6 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Аргентинд Цагаачдын өдөр, Арменд Аврагчдын өдөр бол Молдавд Гаалийн ажилтнуудын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Оросын жүжигчин Евгения Глушенко, Энэтхэгийн жүжигчин Риши Капур, Америкийн жүжигчин Уэс Бентли, Оросын хоккейчин Максим Афиногенов, Константин Барулин, Америкийн дуучин Бейонсе зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1939 оны энэ өдөр Япон улс Европын дайнд оролцохгүй гэдгээ мэдэгджээ.

1943 оны энэ өдөр Сталин Оросын үнэн алдартны шашны сүмийн гурван ламтай уулзав. Энэ уулзөлт ЗСБНХУ-ын шашны бодлогод эргэлт хийжээ.

1944 оны энэ өдөр Финланд ЗСБНХУ-ын эсрэг дайны үйл ажиллагаагаа зогсоов.

1959 оны энэ өдөр АНУ-д шилэн терко худалдаанд гарчээ.

1962 оны энэ өдөр “The Beatles” анхны сингл дээрээ ажиллаж эхэлжээ. Тус цомгийн анхны дуу нь “How Do You Do It?” болон “Love Me Do” байв.

1991 оны энэ өдөр Свердловск Екатеринбург болжээ.

Өнөөдөр үс засуулбал өнгө зүс доройтно гэжээ.

Энэ өдөр морь жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, андгай тангараг, гэрээ хэлцлээ буцаахад сайн. Харин нүүдэл суудал, хэрүүл тэмцэл хийх, эрдэнийг гадагш өгөхөд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай юм.

Хол газар явах бол баруун урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top