Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Хуурай мухрын аманд зуслангийн ногоон бүсэд амьдарч буй иргэдийг аливаа гамшиг ослоос авран хамгаалах чиг үүрэг бүхий гал түймэр унтраах, аврах 74-р ангийг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтанд оруулаад жил гаруй болж байна.
Гал түймэр унтраах, аврах 74-р ангид дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны багаж хэрэгсэл, шуурхай албаны фургон автомашин зэргийг авч өгчээ. Мөн аврагч, гал сөнөөгчдийг чөлөөт цагаа спортоор хичээллэх боломжийг бүрдүүлж, фитнесийн танхимыг ийнхүү тохижуулаад байна.
Сэтгэгдэл ( 0 )