ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

Өнөөдөр 2020.09.07. Энэ оны 251 дэх өдөр бөгөөд он дуусахад 115 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 19 минутад мандлаа. 19 цаг 22 минутад жаргана.

Улаанбаатарт цэлмэг. Өдөртөө 21 хэм, шөнөдөө 7 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Пакистанд Агаарын цэргийн хүчний өдөр бол Фижид Үндсэн хуулийн, Бразилд Тусгаар тогтнолын, Украинд Цэргийн тагнуулын, Мозамбикд Ялалтын өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Италийн кино найруулагч, продюсер Дарио Арженто, Польшийн жүжигчин Ольгерд Лукашевич, Америкийн дуучин Крисси Хайнд, жүжигчин Энжи Эверхарт, Шеннон Элизабет, Эван Рэйчел Вуд зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1953: Никита Хрущев ЗХУ-ын Коммунист намын төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар сонгогджээ.

1996: Невада мужийн Лас Вегас хотод Америкийн рэпийн домог Тупак Шакур буудуулжээ. Тэрээр зургаа хоногийн дараа нас барсан юм.

2005: Египетэд анх удаа олон нам оролцсон Ерөнхийлөгчийн сонгууль болжээ.

2019: Украины найруулагч Олег Сенцов болон бусад 66 хүн Украин, Оросын хооронд ялтан солилцох үеэр суллагдав.

Өнөөдөр үс засуулбал өлсөж ундаасна гэжээ.

Энэ өдөр тахиа, могой жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр ан гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Харин улааны үйлд тохиромжгүй. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай юм.

Хол газар явах бол баруун хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top