ӨГЛӨӨНИЙ МЭНД!

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 09

Өнөөдөр 2020.09.09. Энэ оны 253 дахь өдөр бөгөөд он дуусахад 113 хоног үлдэж байна. Монгол эх оронд маань нар 06 цаг 22 минутад мандлаа. 19 цаг 17 минутад жаргана.

Улаанбаатарт бороотой. Өдөртөө 22 хэм, шөнөдөө 10 хэмийн дулаан байна. Та хувцсаа тохируулж өмсөөд гараарай.

Өнөөдөр Украинд Зэвсэгт хүчний өдөр бол Коста Рикад Хүүхдийн өдрийг тэмдэглэж байна.

Энэ өдөр Английн жүжигчин, Алтан бөмбөрцөгийн шагналт Хью Грант, Америкийн жүжигчин Адам Сэндлер, Алтан бөмбөрцөгийн шагналт Мишель Уильямс, Английн жүжигчин Жулиа Савалиа, Оросын жүжигчин Анна Лутцева зэрэг алдартан төрсөн өдрөө тэмдэглэж байна.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1911: Англид агаарын шуудангийн үйл ажиллагаа эхэлжээ.

1932: Испанийн Засгийн газар Каталонд автономит эрх өгөв.

1945: Япон, Хятадын дайн дуусжээ.

1956: Элвис Пресли анх удаагаа үндэсний телевизээр гарав.

1991: Тажикистан тусгаар тогтнолоо зарлажээ.

Өнөөдөр үс засуулбал идээ ундаа элбэг олдоно гэжээ.

Энэ өдөр хонь, гахай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнүүд аливаа үйлд хянамгай хандаарай. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр, хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Харин газар хагалах, ус, булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад тохиромжгүй.

Хол газар явах бол урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Таны аяны болон амьдралын ганзага үргэлж дүүрэн байг.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top