Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бүрдүүлэх, хог хаягдлыг бууруулах чиглэлээр шилдэг менежмент, үр дүнтэй төслүүд хэрэгжүүлж тухай бүр нь олон нийтэд мэдээлдэг.
Зуслангийн бүсийн хог хаягдлыг бууруулах, ил задгай хог хаях байдлыг таслан зогсоох, зөрчлийг эзэнжүүлж, хариуцлага тооцож байхаар дүүргийн 19 дүгээр хороо, Шарга морьт, Гоодойн зуслангуудын хогийг цэгийг камертай болголоо.
Энэхүү камерууд нь орчин үеийн дэвшилтэт шийдэлтэй, нэг чигийн болон хөдөлгөөнт, орчныг бүрэн хянах боломжтой юм. Хянах төвийг 19 дүгээр хорооны ажлын албаны байранд байрлуулсан бөгөөд дүүргийн “Нэгдсэн камерын хяналтын төв”-д зөрчил, мэдээллийг шууд дамжуулах юм.
Эх сурвалж: Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газар
Сэтгэгдэл ( 2 )
Kuveityn amand kamer heregtei baina.irged hog i h hayaad uhamsar mash muu baina.
kkkkkk gantshan camer... yutai ch bayr hurgeye, hoorhii doo, neeh l olon guzee janjnuud boonooroo cameraa shirteetei kkk, shoolson medee yumu, orovdson medee yumuu buu medee. Bodvol bas ene ni dor hayj 10-20 sayin tender biz. unen zardal ni 3 sayas hetrehgui hoorhii mongol min yana da yana.